Бидний тухай – JPC Trade ХХК
JPC TRADE компани нь 2003 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ салбараа сайн мэддэг олон улсын мэргэжлийн багаас бүрдэж байна. Бид зүүн болон баруун гарын жолооны дүрэмтэй дэлхийн олон улс орон руу суудлын автомашин, ачааны машин, автобусыг гаргаж байна. Манай хамт олон энэ салбарт бий болгосон өргөн сүлжээ, хуримтлуулсан арвин туршлагадаа тулгуурлан хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж, ашгийг хамгийн өндөр байлгахын төлөө ажилладаг.
Компаний нэр | JPC TRADE ХХК |
---|---|
Хаяг |
8F TK Monzennakacho Bldg, 1-2-13 Etchujima, Koto-ku, Tokyo, Japan 135-0044 TEL: 81-3-5245-7731 FAX: 81-3-3643-4955 |
Байгуулагдсан огноо | 2003 оны 11 сар 4 |
Суурь хөрөнгө | 50,000,000 иень |
Үйл ажиллагаа | Японд явсан автомашины дуудлага худалдаанд иргэд, дилерүүдийг оролцуулах, автомашин экспортлох |
Гишүүнчлэл |
|
Дансны мэдээлэл |
Банкны нэр: Mizuho Bank Limited Салбарын нэр: Fukagawa Swift Code : MHCBJPJT Салбарын хаяг: 2-36-16 Eitai, Koutou-ku, Tokyo, Japan Банкны утас: +81-3-3642-4111 Дансны дугаар: 446-1787962 Дансны нэр: JPC TRADE CO.,LTD. Хүлээн авагчийн хаяг: 8F TK Monzennakacho Bldg, 1-2-13 Etchujima, Koto-ku, Tokyo, Japan 135-0044 ※Банкны гүйлгээний шимтгэлийг шилжүүлэгч төлнө. |
Яагаад манайхаар дамжуулж машин авах нь ашигтай вэ?

Япон автомашин нь өндөр чанар, өндөр технологи, шатахуун бага зарцуулдгаараа дэлхий дахинаа хэдий нь хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Түүнчлэн барьж явахад маш тохь тухтай, зорчигч, жолоочийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байдаг. Бусад орны автомашинаас илүү чанартай байдаг тул эвдрэл гэмтэл бага гарч, тэр чинээгээрээ засвар үйлчилгээнд зарцуулах зардал ч бага байдаг. Иймээс дэлхийн олон оронд Япон автомашиныг өндрөөр үнэлдэг тул, Япон улс жилд 380,000 хуучин автомашин экспортолдог байна.
Япончууд шинэ автомашин худалдаж аваад, ихэвчэн 4-5 жил унаад зардаг байна. Учир нь Японы “Автомашины үзлэгийн тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд шинээр худалдаж авсан автомашиныг эхний удаадаа 3 жилийн дараа, түүнээс хойш 2 жил тутамд нэг удаа маш үнэтэй автын үзлэгээр оруулдаг. Энэхүү үзлэг нь маш үнэтэй, мөн 5 жил явсны дараа автомашины зах зээлийн үнэ Японд огцом унадаг тул ихэнх япончууд автомашинаа автын анхны үзлэгт нь оруулаад, 2 дахь үзлэгийн хугацаанаас нь өмнө зарж, шинэ машин авдаг байна. Хэдийгээр 4-5-хан жил Японд унасан автомашин шинэ машинаас ялгаагүй шинээрээ байдаг боловч энэ үзлэгээс болоод япончууд хуучин автомашин худалдаж авдаггүй.
Эдүгээ хувь хүмүүс болон дилерүүд хуучин автомашинаа шууд дуудлага худалдаан дээр зардаг болжээ. Худалдагч, худалдан авагч хоёрын хоорондын зайг арилгаж, хооронд нь шууд холбосноор Японоос машин авах илүү амархан, илүү хямдхан болсон юм.
JPC Trade компаний вэбсайтад гишүүн болсноор та Японы бүх дуудлага худалдааны газруудтай нэгэн зэрэг холбогдож, өндөр чанартай автомашиныг найдвартай эх үүсвэрээс боломжийн үнээр авч чадна.
Манай зорилт:
- Япон автомашин худалдан авагчдын хамгийн найдвартай түнш байх…
- Үйлчлүүлэгчдийнхээ шаардлагад нийцсэн элэгдэл багатай, аюулгүй автомашиныг хүргэх…
- Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамж, ашгийг хамгийн өндөр байлгахын төлөө ажилладаг.