Таван хялбар алхмын дотор автомашин худалдан аваарай!

1-р алхам - Бүртгүүлэх

Та манай системд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бүртгүүлж, өөртөө аккаунт нээнэ үү. Ингэснээр та өөрийн аккаунтнаас таалагдсан автомашиндаа үнийн санал оруулж, төлбөр тооцоогоо хийх боломжтой болно.

2-р алхам - Үнийн санал оруулах

Үнийн санал оруулах эрх нээлгэхийн тулд та эхлээд 100,000 Япон иен, эсвэл 1,000 ам. долларыг авах автомашиныхаа урьдчилгаа төлбөрт зориулан шилжүүлэх ёстой. Таны шилжүүлсэн урьдчилгаа төлбөр таны аккаунт дотор байрлах “Урьдчилгаа төлбөр” хэсэгт нэмэгддэг. Та доорх аргуудаар урьдчилгаа төлбөрөө шилжүүлж болно:

Paypal

Paypal бол интернетээр дамжуулан олон улсын мөнгөн шилжүүлэг, төлбөр хийдэг компани юм. Интернетээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг хурдан шуурхай, найдвартай шилжүүлдэг бөгөөд аюулгүй байдал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн систем юм. Таны шилжүүлсэн төлбөрийг бид 10-15 минутын дараа хүлээн авдаг.

Төлбөрөө paypal@jpctrade.com руу шилжүүлнэ үү. Таны шилжүүлсэн мөнгөн дүнгийн 4%-тай тэнцүү үйлчилгээний шимтгэлийг PayPal компаниас авдаг болохыг анхаарна уу. Энэхүү шимтгэлийг шилжүүлэгч тал хариуцна.

Money Gram

Money Gram бол олон улсын мөнгөн шилжүүлгийг хурдан шуурхай, хялбархан хийдэг сүлжээ юм. Тус компани нь 190 улсад 207,000 төлөөлөгчийн газартай.

Хүлээн авагч: Masayuki Fujiwara (President of JPC TRADE CO.,LTD.)

Банкны шилжүүлэг

Доорх данс руу банкны шилжүүлэг хийж болно. Банкны шилжүүлэг 2-3 хоногийн дараа ордгийг анхаарна уу.

Банкны нэр: Mizuho Bank Limited
Салбарын нэр: Fukagawa
Swift Code : MHCBJPJT
Салбарын хаяг: 2-36-16 Eitai, Koutou-ku, Tokyo, Japan
Банкны утас: +81-3-3642-4111
Дансны дугаар: 446-1787962
Дансны нэр: JPC TRADE CO.,LTD.
Хүлээн авагчийн хаяг: 8F TK Monzennakacho Bldg, 1-2-13 Etchujima, Koto-ku, Tokyo, Japan 135-0044
※Банкны гүйлгээний шимтгэлийг шилжүүлэгч төлнө. Үйлчлүүлэгч банкны шилжүүлгийн шимтгэлийг төлнө.

3-р алхам - Төлбөрийн үлдэгдлийг төлөх

Та дуудлага худалдаанд ялж, машин авахаар болвол бид таны шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг нийт төлбөрөөс тань хасч, үлдсэн төлбөрийн нэхэмжлэхийг танд явуулна. Та дээр дурдсан аль нэг аргаар үлдэгдэл төлбөрөө хийнэ үү.

Та автомашины үнэнээс гадна FOB төлбөрийг төлөх ёстой. FOB зардалд дуудлага худалдааны газрын үйлчилгээний шимтгэл, худалдааны татвар, экспортын бичиг баримт бүрдүүлэлтийн зардал, Япон дахь дотоодын тээвэр, чингэлэгт ачиж бэхлэх зардал, шуудан, логистик зэрэг Япон улс дотор гарах бүх зардал орно.

Машины овор хэмжээ бага бол FOB зардал нь бага, овор хэмжээ нь том бол FOB зардал нь их байдаг. Түүнчлэн та дангаараа 1 чингэлэг дүүрэн автомашин авч, чингэлгээ дангаараа бүрдүүлж байгаа бол FOB зардал багасна. FOB зардал 65,000 иенээс (650 ам.доллар) эхлэнэ.

4-р алхам - Тээвэрлэлт

Та төлбөрөө бүхэлд нь барагдуулсны дараа бид танд машинаа хүлээн авахад шаардлагатай бүх баримт бичгүүдийг түргэн шуудангаар явуулна (DMS, DHL, FedEx, UPS г.м.)

5-р алхам - Та автомашинаа Монголд хүлээн авна

Та автомашинаа Монголд хүлээн авна. – Та автомашинаа Замын-Үүд, эсвэл Улаанбаатарын боомтноос хүлээн авах боломжтой.

Аукционы үнэлгээний хуудсыг уншиж ойлгох

Автомашин бүрт дуудлага худалдааны газраас техникийн үзлэг хийж, үнэлгээний хуудсан дээр нь тухайн автомашины техникийн байдал, нэмэлт хэрэгсэл, өө сэв, дутагдлын талаар дэлгэрэнгүй бичиж, дүн тавьдаг. Та сонирхсон автомашиныхаа үнэлгээний хуудсыг манай худалдааны зөвлөхүүдээр орчуулуулж авч болно. Хэрвээ үнэлгээний хуудсан дахь тэмдэглэгээнүүдийг өөрөө бага зэрэг ойлгохыг хүсвэл доорх тайлбарыг харна уу.

Автомашины үнэлгээг хийдэг япон мэргэжилтнүүд үүнд маш хариуцлагатай ханддаг. Хэрэв үндэслэлгүйгээр үнэлгээг өсгөвөл уг мэргэжилтэн ажлаасаа халагдах, тухайн аукцион лицензээ хураалгах зэрэг эрсдэл хүлээж байдаг тул харин ч бага зэрэг дарсан үнэлгээ тавих нь их. Ихэнх аукциониуд өөрийн үнэлгээний системтэй байдаг. Гэхдээ үндсэндээ 1-6 онооны систем ашигладаг.

Автомашины зэрэглэлийн үзүүлэлт

S эсвэл 6: Дээд оноо. Шинэ автомашин
5 оноо: Бараг шинэ автомашин. 25,000 хүртэлх гүйлттэй
4.5 оноо: Маш сайн машин, Үл мэдэг сэв, зэвний толбо байж болох ч бага зэргийн косметик засвар хийхэд 5 үнэлгээ авах боломжтой
4 оноо: Сайн машин, бага сага сэвтэй, засвар орсон, эд анги солигдсон байж болно.
3.5 оноо: Бага зэргийн сэв, хонхор, зураастай.
3 оноо: Нэлээд сэв, хонхор, зураастай, эсвэл эдгээр дефект байхгүй бол 150 мянгаас дээш км явсан машинд энэ оноог тавьдаг.
2 оноо: Дээрхтэй адил боловч илүү дефекттэй, эсвэл их гүйлттэй
1 оноо: Техникийн хувьд муу машин. Усанд авахуулсан, мөндөрт цохиулсан, ослын дараа засагдсан, тюнинг хийж эд ангиудыг стандарт бус болгосон гэх мэт
R/A/0: Осолд орж зарим эд ангиудыг сольж засварласан
R: Осолд орж засагдсан машин
***: Осолд ороод засагдаагүй, эсвэл хөдөлгүүр гэмтэлтэй

Салоны үнэлгээ

A: Бараг шинэ
B: Цэвэрхэн. Эвдэрсэн, дутуу эд анги байхгүй.
C: Бага зэрэг эвдрэлтэй. Цэвэрлээгүй.
D: Бохир, эвдрэлтэй

Автомашины гадарга дахь өө сэвийн тэмдэглэл

1 Бага зэргийн сэв
2 Дунд зэргийн сэв
3 Том сэв
A: Том сэв
U(B): Хонхорхой
AU(AB): Зураас/ хонхорхой
W: Давалгаалсан гадарга
P: Будгийн толбо
X: Солих шаардлагатай
XX: Сольсон
R: Зассан
RX: Зассан /солих шаардлагатай
S: Зэв
G: Жижиг толбо /чулуу үсэрсэн/
E: Жижиг товгор

Автомашины тоноглолын тэмдэглэл

SR Люктэй
AW Хайлшин обуд
PS Гидро хүчлүүр бүхий жолоотой
PW Цахилгаан шил өргөгч
TV Телевизор
LS Арьсан суудал

Автомашины Нэмэлт оношлогоо

Хэрэв та автомашинд үнийн санал өгөхөөсөө өмнө тухайн автомашиныг дуудлага худалдааны газрын ажилтнаар үзүүлж, шалгуулахыг хүсвэл 2,000 иений үзлэгийн төлбөр нэмж төлнө. Үзлэг хийлгэхгүй ч байсан болох ба энэ тохиолдолд нэмэгдэл зардал гарахгүй.